Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
УОК, Эрүүл мэндийн яам ковидийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12865 хүн шинжилгээнд хамрагдсанаас 2635 хүнээс халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 91151 боллоо.
Улаанбаатарт 1877
Орон нутагт 758 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Өнгөрсөн 24 цагт 14 хүн нас барж, нийт нас баралт 425 боллоо.
Сүүлийн 24 цагт 747 хүн эдгэрч, эмнэлгээс гарч нийт эдгэрсэн хүний тоо 62472 боллоо.
Өнөөдрийн байдлаар 11753 хүн хэвтэн эмчлүүлж байна.
ЭМЯ-наас эмнэлгийн ор нэмэх, эрүүл мэндийн ажилтан нэмж дайчлах ажлыг зохион байгуулж байна.