Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах үндэсний хөтөлбөр боловсруулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
Ингэхдээ, иргэн бүр насны ангиллаас хамаараад болж өгвөл жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг байх бололцоог хангаж цахим мэдээллийн сан бүрдүүлэх юм. Цаашлаад, олон улсын жишигт нийцсэн дата бааз бүрдүүлэх шаардлагатай байгаа аж.
Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл, хорт хавдар байдаг. Тухайлбал, 2010 оны байдлаар, хорт хавдрын 4466 шинэ тохиолдол илэрч байсан бол 2020 онд 6702 болж нэмэгдсэн нь анхаарал татаад байгаа юм. Шинээр илэрсэн хавдрын тохиолдлын 73 хувь нь хожуу буюу хоёр, гуравдугаар шатандаа илэрдэг байна.