Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 6248 сорьцод шинжилгээ хийхэд 1177 хүнээс Covid-19 илэрчээ. Үүнийг задалбал, Улаанбаатарт 867, орон нутагт 310 тус тус бүртгэгджээ. Мөн хоёр хүн нас барснаар нийт нас баралтын тохиолдол 313 болж байна. Тодруулбал,
- Тавдугаар сарын 30-нд онош батлагдсан, 64 настай эмэгтэй
- Зургадугаар сарын 4-нд онош батлагдсан, 8 настай эрэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв.
Сүүлийн 24 цагт 300 хүн эдгэж эмнэлгээс гарсан байна. Эмнэлгээс 144, гэрийн хяналтаар эмчлүүлж байсан хөнгөн хэлбэрийн 156 хүн бүрэн эдгэрсэн.
Орон нутаг дахь халдварын тоо эрс нэмэгдэж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан хэллээ.