Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Энэ сарын 2-ны өдөр Монгол Улсын Шадарсайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо машинаа “Наран” плазагийн баруун талаарх явган хүний зам дээр байрлуулжээ.
Монголын төрийг барьж буй сайдын эхнэрийн энэхүү зөрчил олны бухимдлыг төрүүлээд буй юм. Энэ талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Зориг, “Үүн дээр Цагдаагийн байгууллагаас шалгалт ажлыг явуулж байгаа. Мэдээж шалгалтын ажлыг явуулаад тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг зөрчлийн тухай хуульд заасны дагуу 20 мянган төгрөгөөр торгоно” гэв. ТЦА-наас тухайн машин Ц.Ичинхорлоогийн эзэмшил мөн болохыг баталсан юм.