Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УОК-ын шийдвэрээр, коронавирусийн улмаас хилээ хаасантай холбогдуулан ноднин нэгдүгээр сараас энэ оны тавдугаар сарын 31-нийг хүртэл нийт дэлхийн 93 орноос 36,145 иргэнээ эх орондоо татан аваад байна.
Тодруулбал, 182 удаагийн тусгай нислэгээр 29,334, ОХУ болон БНХАУ-ын хилийн боомтоор 6,811 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулжээ.
Энэ оны тавдугаар сард 14 удаагийн нислэгээр 1,505 иргэнээ татан авсан бол энэ сард нийт 20 удаагийн тусгай нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улсуудруу үйлдэж, иргэдээ татан авахаар төлөвлөөд байна.