Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль гардуулах ёслол болоод буй. Тэгвэл төрийн одон медалиар шагнуулаагүй ч ард түмний хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Д.Бямбацогт буюу "Ноён солиот" өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.
"Хэд хэдэн сайхан дүү нар минь намайг алдар цол авах ёстой хүн, яагаад өгөхгүй удаад байгаа тухай постолж сошиалд давалгаа үүсгэхийг уриалж надруу таг хийжээ. Дүү нарын сэтгэлд талархлаа. Ах нь гэвч шагнал цол гуншингийн төлөө бүтээл хийдэггүй гэдгийг залуус та нар минь зөв ойлгож өөрсдөө ч тийм байхыг хичээгээрэй. Уран бүтээлч хүнд шагналын томыг төр биш түмэн олон өгдөг байх учиртай. Тэгээд ч соц үе одоо үе хоёр гэдэг чинь тэнгэр газар шиг тэс өөр Галсан мээрингийн авгай болсон шүү дээ дүү нар минь. Голсондоо ч биш тэр төрийн төмөр шагналыг үнэндээ авахыг хүсэхгүй байна ах нь. Оронд нь харин та нараасаа болон үзэгч олноосоо мөнгө авахыг л хүсэж байна. Гэхдээ миний бүтээлийг үзсэний төлбөр маягаар шүү. Бас дүү нарын нүүр номыг иймэрхүү маягаар рекламны самбар болгомооргүй байна. Дашрамд дурьдахад удахгүй ( хорио тавигдсаны дараа ) би амьд харьцааны renaissance хийх гэж байгаа шүү. Ирж үзээрэй мөнгөө төлөөд. Өндөр үнэтэй шүү. Эцэст нь хэлэхэд МАСК- аа зүүхээ мартав" гэжээ.