Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 6829 шинжилгээ хийх явцад 629 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 51247 болж байгаа. 629 тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд
- 603 нь Улаанбаатар хотод
- 24 нь орон нутагт бүртгэгдлээ.
629 халдварын 603 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 45171 боллоо. Орон нутагт 24 тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 5358 болжээ.
754 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 45145 боллоо.
Халдварын улмаас 4,011 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 2,002
- Хүндэвтэр – 1,360
- Хүнд – 544
- Маш хүнд – 105 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 1829 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт 33-89 насны таван хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 240 боллоо. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн нэг иргэн коронавирусийн халдвар авсан хэдий ч тархины хүнд гэмтлийн улмаас нас барлаа.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.