Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Хөдөө, орон нутагт вакцинжуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтад заавал хамрагдахыг хүсч байна. Мөн зохион байгуулагдаж байгаа аливаа төрлийн үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалъя. Нийслэлийн хэмжээнд бүх дүүрэгт халдварын тархалтын эрсдэл өндөр байна. Жагсаал цуглаанд оролцсон иргэдээс халдварын тохиолдол илэрч байна.
Гурван түр цэг байгуулан, архаг суурь өвчтэй, Улсын төв нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой зохицуулалтыг ЭМЯ-наас хийлээ.
Сүүлийн 24 цагт 477 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 45936 болж нэмэгдлээ. 1570 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, есөн хүн нас баржээ.
Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 448, орон нутагт 25 тохиолдол илэрсэн бол эмнэлгээс шалтгаалах халдварын дөрвөн тохиолдол илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар нийт 4631 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2510, хүндэвтэр 1487, хүнд 524, маш хүнд 110 хүн байна.
Өчигдөр нийт 50978 хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Үүнээс 1.643.030 хүн вакцины нэгдүгээр тунг, 628079 хүн вакцины хоёрдугаар тунг хийлгэжээ. Улаанбатар хотод 900130 хүн нэгдүгээр тунга хийлгэсэн байгаа бол хөдөө орон нутагт 742900 хүн хамрагдсан байна.
Сүүлийн 24 цагт орон нутагт:
- Сүхбаатар аймаг – 7
- Төв аймаг – 5
- Орхон аймаг – 7
- Архангай аймаг – 1
- Завхан аймаг – 1
- Говь-Алтай аймаг – 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Нийслэлийн хэмжээнд гурван түр цэг байгуулан, архаг суурь өвчтэй, Улсын төв нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой зохицуулалт хийж байгааг онцоллоо.