Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн 4 га талбайд нөхөн сэргээлтийн зүлэгжүүлэлтийн ажлыг "Эко эрин тохижилт" ХХК гүйцэтгэж, гэрээний дагуу хоёр жилийн хугацаанд арчилгаа болон ургалтыг хариуцаж байгаа талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүрэг даалгаврын дагуу талбайн цэвэрлэгээ, усалгааны ажлыг эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногт усалгаа болон хайлаасны нөхөн тарилтуудыг хийх аж.
Төвлөрсөн хогийн цэгт ахиж хог авахгүйгээр хэсэгчлэн хааж зүлэгжүүлэх энэхүү ажил нь өнгөрсөн жилээс хэрэгжжээ.