Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл хориог сулруулахтай холбоотой журмыг УОК-оос танилцуулж байна.
Энэ үеэр ХМОНХГ-ЫН дарга Ц.Ганзориг "Бизнес нийгмийн үйл ажиллагааг 89 төрөлд авч үздэг. Үүнээс 18 төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 8-наас хязгаарлана. Тодруулбал, 18 төрлийн үйл ажиллагаа 14 хоногоор буюу тавдугаар сарын 22-н хүртэл хязгаарлахаар боллоо.
Хязгаарлаж байгаа салбарууд:
- Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
- Бүх төрлийн баар
- Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Хүнсний биш барааны зах худалдааны зах худалдааны төв
- Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
- Сургалтын төв
- Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
- Саун, бассейн нийтийн халуун ус,
- Зочид буудал, дэн буудал
- Амралт, жуулчны газар
- Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
- Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ
- Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
- Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб
Түүнчлэн тавдугаар сарын 22-ныг хүртэл хот орон нутгийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Орон даяар коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажил явагдаж байгаа. Энэ хугацаанд халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх байхад онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг Шапар сайд С.Амарсайхан онцоллоо.