Олимпийн аварга Н.Түвшинбаяр найз Э.Энхбат начныг зодож, биед хүнд гэмтэл учруулсан. Энэ хэрэгт Н.Түвшинбаярыг сэжигтнээр татан баривчилж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр саатуулсан юм. Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусгавар болж буй бөгөөд цагдан хорих, таслан сэргийлэх шүүх хурал өнөөдөр 13.30 цагт товлогджээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Н.Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал гаргасныг хянан хэлцээд өнөөдрийг хүртэл хорих шийдвэр гаргасан юм. Шүүх хурлын шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Э.Энхбат начны хувьд БНСУ-д эмчлүүлэхээр явсан бөгөөд биеийн байдал тааруу байгаа аж.