Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хяналт тавин ажиллах чиг үүрэгтэй.
Чиг үүргийн дагуу 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан ажиллаж байна. Тус хуулийг зөрчин ХАРИЛЦАА ХОЛБОО болон ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ЦАХИМ ОРЧИН ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан, нийтэлсэн ХУВЬ ХҮНИЙГ Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөг, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ 200 сая төгрөгөөр торгоно. Тус хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай ЗӨВЛӨМЖ-ийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлж байна.