Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшнийг 10 см давж, үерлэнэ.
Голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:
- Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүлгэх,
- Гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,
- Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Ялангуяа Туул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.