METOO хөдөлгөөн өрнөж байгаа энэ цаг үед гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар тэр тусмаа хууль, хяналтын байгууллагад ажилладаг байсан нөхөр нь эхнэрээ зодож, хохироосон гэх асуудлаар иргэн эхнэр нь ярьлаа.
-Нөхөртэйгөө хэдэн онд гэрлэсэн бэ. Хэзээнээс өөрт тань ямар шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болов?
-Бид 2014 оны наймдугаар сард Т.Т гэрлэн хуримаа хийсэн. Хамт амьдарч байх хугацаандаа маш их гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан.
-Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулсан тухайд?
Тэгээд 2018 оны зургаадугаар сарын 1-нд Т охиноо авч яваад маргааш нь ээжийнд ирээд аваарай гэсэн. Намайг охиноо авахаар очиход Т надтай маргалдан гар хүрч би өөрийгөө хамгаалах эргүүлээд цохиход ээж нь дундуур орж хүүгээ өмөөрөн намайг цохисон. Тухайн өдөр цагдаа дагуулж хадмындаа эргэж очин хүүхдээ аваад цагдаагийн хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлд өртлөө гээд өргөдөл гомдлоо гаргасан. Үүнээс хойш мөрдөн байцаах ажиллагаа явагдсаар шүүхээр нэг сар 22 хоногийн дараа буюу 2018 оны долоодугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх хурал товлогдон ажил дээрээсээ ажлын халадтайгаа миний биед халдсан анхан шатны шүүх хуралтай гээд аав, ээждээ хэлээд гэртээ гурван хүүхдээ үлдээгээд гарсан. Т-гын ээж бид хоёр харилцан зодоон хийсэн гээд шүүх хуралд хоёулаа оролцсон. Шүүхээс тухайн үед биеэ хамгаалсныхаа төлөө Зөрчлийн тухай хуулийн 5.4 гэр бүлийн хамаарал бүхий хүнээ гар хүрсэн гэдэг зүйл ангиар буюу Т-ын ээж бид хоёрыг харилцан зодоон хийсэн гээд долоо хоногийн баривчилгааны арга хэмжээ авсан. Уг нь би өргөдөл гомдол гаргасан ч та ч гэсэн энэ хүнд гар хүрсэн юм билээ харилцан зодоон гэсэн. Тухайн үед Т Лицензийн төвийн орлогч хийж байсан Зөрчлийн хуулийг хамгийн сайн мэдэж байсан хүн. Тиймээс тэрээр надад гар хүрчхээд ажилтайгаа үлдэхийн тулд ээж, салсан эхнэр хоёроо харилцан зодоон гээд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулсан. Мөрдөн байцаах ажиллагааны үеэр Т өөрт тань гар хүрээгүй гэж байна. Ээж нь гэрчилж байна. Ээж нь л чамд гар хүрсэн юм байна гэсэн. Тэгээд 60 хүрч байгаа хадам ээжтэйгээ харилцан зодоон хийсэн гээд шүүх хурлаар ороход би шүүгчээсээ үнэхээр ичсэн. Шүүх дээр ч гэсэн ээж нь би Болорчимэгийн эрх чөлөөнд халдсан гээд хүүдээ хир халдаагаагүй учраас харилцан зодоон гээд явсан.
Тэр үед гэрт маань 2, 4, 7 настай гурван хүүхэд цоожтой үлдсэн байхад намайг шууд 7 хоногийн баривчилгаа гээд ачаад явсан. Мөрдөн байцаах ажиллагаанд авсан бичиг баримт дунд өрх толгойлсон эмэгтэй гээд хорооны тодорхойлолт хүртэл байсан. Үүнийг харгалзан үзээгүй. Шүүгч Т гэж хүн хаана байгаа вэ гэж асуусан түүнийг Улаанбаатарт байгаа гэхэд шууд алх тогшин Т-ын ээж бид хоёрт 7 хоногийн баривчлах арга хэмжээг авсан. Шүүгч Т хүүхдүүдээ харна гэж бодсон юм шиг байна лээ. Гэвч тэр хүн хүүхдүүд дээрээ очоогүй. Би ээждээ хэл дуулган хөдөөнөөс тэр оройдоо манайд ирж 3 хүүхэдтэй маань хамт байсан.
Баривчлах арга хэмжээ авахуулаад Т-ын ээжтэй нэг хоног хамтдаа нэг өрөөнд байсан. Маргааш өглөө нь цонхоор харж байхад гаднаас жижиг хар машин орж ирэн Т буун эмчийн үзлэгт орохоор явсан байсан ээжийгээ машинд суулгаад аваад явсан. Тэр бүхнийг хараад үлдсэн надад сэтгэл зүйн маш хүнд дарамт болсон. Би тэнд зургаа хоног ухаантай ухаангүй л өнгөрөөсөн. Зургаа хоногийн дараа Давж заалдах шатны шүүх дээр намайг гэм буруугүй юм байна. Нэн даруй сулласугай. Б.Болорчимэгийн биед хадам ээж нь халдсан нь үнэн юм байна. Болорчимэг, хадам ээж хоёр маргалдаад орсон учраас Зөрчлийн хууль биш торгуулийн арга хэмжээ болгон өөрчилсөн. Ингэхдээ намайг зургаа хоног биеэр эдэлсэн гээд 100 мянган төгрөгийн торгуулиас 90 мянган төгрөгийг хасаад 10 мянган төгрөгөөр торгосон. хадам ээж нэг хоног биеэр эдэлсэн гээд 10 мянган төгрөг хасан 90 мянган төгрөгөөр торгосон.
Энэ бүхний эцэст Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооноос ээж манай хүүхдүүдийг дагуулж очоод тодорхойлолт авах гэхэд та энд амьдардаггүй гээд өгөөгүй. Ээж цагдаагийн хэлтэс дээр очиж нөхцөл байдлыг хэлэн цагдаагийн хэлтсээс хорооны тодорхойлолтыг дамжуулж авсан байдаг. Тэр хорооны ажилтан, нийгмийн ажилтнууд ажлаа хэрхэн хийж иргэдээ хэр анхаардаг нь ч эндээс харагдаж байгаа. Намайг гараад ирсний дараа ч хорооноос эргэж холбогдон хүүхдүүд нь яасан, сэтгэл зүй нь ямар байна гэж нэг ч асуугаагүй.
Зөрчлийн тухай хуулийн 5.4-өөр өрх толгойлсон эмэгтэй гэртээ гурван хүүхэд нь цоожтой үлдэж байхад 7 хоног баривчлах арга хэмжээ авахуулсан. Гэтэл дуучин Т.Дэлгэрмөрөн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дээр нь өөр олон зүйл заалттай байхад өрх толгойлсон эрэгтэй гээд торгуулийн арга хэмжээ аваад өнгөрсөн шүү дээ. Хууль энгийн иргэн олны танил хүнд ялгаатай үйлчилдэг гэдгийг нь харлаа. Хүний эрх, хүүхдийн эрх хаана байна.
0-14 насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийг Зөрчлийн хуулиар баривчлах шийтгэл оноох эрх байхгүй юм билээ.
Энд зөвхөн Т.Тамир гэж хүний асуудал яригдаад байгаа юм биш. Цагдаагийн хэлтсийнхэн хүнийг нааш цааш нь маш их явуулдаг, залхаадаг. Олны танил болон энгийн иргэнд хууль өөр өөр үйлчилдэг. Бас хуулийн байгууллагад ажилладаг хүнд болон ээжид нь шүүхийн шийдвэр үйлчилдэггүйг би бодит баримтаар нь дэлгэж байна.
Иргэдэд чирэгдэлгүй шударга үнэнийг тогтоож байгаасай гэж хүсэж байна. Тиймээс энэ асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт цахим хаягаар нь болон Монгол шуудангаар дамжуулан өргөдөл гомдлоо илгээсэн. Өнөөдрийг хүртэл надад хариу ирээгүй хүлээсээр л байна. Хууль жирийн нэгэн иргэнд ч шударга үйлчилдэг гэдгийг л бусдад харуулж дараа дараагийн олон эмэгтэй, охид ингэж битгий хууль, хүчний байгууллагын золиос болоосой гэж гэсэндээ өнөөдөр би энэ бүхнийг хэлж ярьж байна.