Category: НИЙГЭМ2021-04-27НҮҮР » НИЙГЭМ » ЗАЛУУС ЭМНЭЛГИЙН ӨВЧТӨН ТУСГААРЛАХ ХААЛТ ХИЙЖ ХАНДИВЛАН БУСДЫГАА УРИАЛЛАА Нийтэлсэн: Админ 2021.04.27 17:07 Share this Share on FacebookShare on Facebook TweetShare on Twitter “Rising development Mongolia LLC” компанийн залуус нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цар тахалтай тэмцэж байгаа эмнэлгийн эмч ажилчдад нэн шаардлагатай хүнд өвчтэй хүнийг орон дээр нь тусгаарлах хаалт болох мананцар үүсгэгчээс хамгаалах хэрэгсэл хийж хандивлажээ. Бид тус компанийн Ерөнхий инженер Ж.Буяннэмэхтэй утсаар холбогдон энэ талаар тодрууллаа. Тэрээр “Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүнд өвчтөнүүдэд шаардлагатай байгаа эмнэлгийн хаалтыг хийсэн. Манай нэг залуу сантехникийн шугамаар хүлэмж хийсэн юм. Түүнээс санаа аван эмнэлгийн хүнд өвчтөнийг тусгаарлах хаалтыг Франц, Австрали, Японд яаж хийснийг судлаад монголдоо монгол хүний сэтгэхүйд зориулсан хэлбэр хийцтэйгээр хийсэн. Эмч найзтайгаа ярилцаж суухад “Эмч нар их халдвар авч байна. Хоёр сарын дараа эмч дутагдалтай болно” гэж хэлсэн учраас өөрсдийн нөөц бололцоог ашиглан дэлхийн стандартад нэлээд дөхүүлэн таван ширхгийг хийж Япон Монголын эмнэлэгт өгсөн. Түүнээс хойш хөдөө орон нутаг хотын эмнэлгүүд хандан захиалга их өгч байна. Гэхдээ бид баян компани биш шүү дээ. Эмч нар, ялангуяа хүнд өвчтөнтэй байнга ажилладаг сувилагч нараа халдвараас хамгаалья гэсэн зорилгоор хийсэн. Коронавирусийн халдвараа буулган ажлаа хиймээр байна шүү дээ. Түүнээс ашиг хонжоо хараагүй. Өөр байгууллагуудад үүнийг хийх тал дээр уриалга гаргахад хүлээж авсан. Олон компани хөл хорио гээд ажилгүй зогсож байгаа ч хамтдаа энэ цар тахлыг даван гарахын төлөө хичээж өөрсдийн боломж, бололцоогоороо нэгдэн ажиллахаа илэрхийлээд байгаа. Бидэнд захиалга их ирж байна. Бид өнөөдөр гэхэд л QR кодгүй ч алхаж ирээд СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт 10 ширхэг хаалтаа хүлээлгэн өглөө. Хэрвээ бидэнд QR код олгох юм бол цаашид үйлдвэрлэх боломж байна” гэлээ. Монголд хамгийн сүүлийн үеийн цахилгаан халаагуур суурилуулж угсардаг компанийн залуус ийнхүү бусдыгаа цар тахлыг хумин ажлаа үргэлжлүүлэх сайхан цагийн төлөө нэгдэхийг уриаллаа. 0 0 0 0 0 0 0 0 Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлахТа сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Urug.mn хариуцлага хүлээхгүй.CommentName * Email * Дараагийн удаа сэтгэгдэл бичихийн тулд өөрийн нэр, имэйл хөтөч дээр хадгална уу. Сэтгэгдэл оруулах Δ Post navigationӨмнөхPrevious post:УЛСЫН ДЭЭД ШҮҮХ М.ТУЛГАТ, О.ЦОГТГЭРЭЛ НАРЫГ АН-ЫН ДАРГААР БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭДараахNext post:УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4-6 ГРАДУС ДУЛААН БАЙНАХолбоотой мэдээЯвган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно2025-06-18Малын хулгайн хэрэгт холбогдсон 377 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ2025-06-18Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчилж байна2025-06-18Ө.Шижир:Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл нэмэгдэнэ2025-06-18