2019 онд нээлтээ хийсэн яриаг текст болгодог "Чимэгэ" апп Стартапуудын Дэлхийн цомд өрсөлдөж байгаа баяртай мэдээг дуулгая.
Хархорум дижитал академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат энэхүү баярт мэдээг твиттерт жиргэжээ. Тэрээр "Яриаг текст болгодог Чимэгэ апп Старт Ап-уудын Дэлхийн цомд өрсөлдөж байна. Монгол хэл жижиг зах зээлтэй учир "томчууд" анхаардаггүй орхиод байдаг. Бусад хэл ч адил. Харин Чимэгэ апп тэр зах зээлд гарч ирж чадах "томчуудаас" огт дутахгүй сайн бүтээл" хэмээн бичжээ.
Чимэгэ апп дуу ярианы технологийн дэвшлийг ажил, амьдралдаа ашиглан дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломжийг олгоод буй. Монголын гарааны компани хүний хэл яриаг хиймэл оюунаар боловсруулах технологийн суурь шийдлийг ийнхүү хөгжүүлж дэлхийд өрсөлдөж байгаа юм.
Старт Ап-уудын Дэлхийн цомын бүсийн шалгаруулалт тавдугаар сарын 7-нд болох нь ээ.