Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан гаргасан журмаа Хууль зүйн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын тээврийн хэрэгслээр зорчихдоо зөвхөн QR код бус ажлын тодорхойлолтоо хамт авч явна. Ингэхдээ өчигдөр 21:00 цагаас QR кодын систем ажиллаж эхэлсэн тул хуучин QR авч байсан байгууллагууд Smartcart.mn-рүү ороод автомашиныхаа улсын дугаарыг оруулаад кодоо хэвлэж авна. Систем гацахгүй гэж хэлж дуусаагүй байтал ачааллаа дийлэхгүй иргэдэд чирэгдэл үүсгэсэн. Хөл хорио тогтоох болгонд журмаа өөрчилж, иргэдийг чирэгдүүлдгээ хэзээ болих юм бэ. Энэ анх удаагийн хатуу хөл хорио биш шүү дээ. Хөл хорио давтагдах тусмаа л төгөлдөржих ёстой байтал "сахил хүртээд шал дордов" гэдэг шиг л улам төвөгтэй болоод байх юм.
Х.НЯМБААТАР сайд аа, QR код олгох явц иргэдийг чирэгдүүлсээр л байх уу?