Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох эмнэлгийн орны хүрэлцээ, хангамж хэр байгаа талаар дараах хариултыг өглөө.
Тэрээр, Бид гаднын улсын орны туршлагатай харьцуулж үзэж байна. Токио хот 10 гаруй сая хүн амтай. Халдварын тархалт өндөр байсан. Тус хотод 3500 ортойгоор тусламж үйлчилгээг үзүүлж буй. Нийслэлийн хэмжээнд 4000 орчим ор бэлдээд ажиллаж байна. Ковидыг дарахад эрүүл мэндийн салбар ганцаараа ажиллаад хангалттай байдаггүй. Иргэдийн оролцоо, салбар хоорондын оролцоо асар чухал. Хэрвээ эрүүл мэндийн байгууллага л үүний ард гарах ёстой гэвэл цар тахал давагдашгүй хүчин зүйл боллоо хэмээв.