Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн хугацаанд 13100 хүнд шинжилгээ хийхэд 885 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 16603 боллоо.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 371 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 9887 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас 20, 61 настай хоёр эрэгтэй хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний тоо 27 болж байна.