Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нийслэлийн прокурорын газраас энэ оны 1 дүгээр улиралд хяналт тавьж шийдвэрлэсэн хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тус байгууллагаас мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 33,592 гэмт хэргийн улмаас нийт 24,032 хүн хохирсон. Үүнээс 733 буюу 3 хувь нь хүүхэд.
Үйлдэгдсэн гэмт хэргийн тухайд 177 буюу 24.1 хувь нь дээрэмдэх, 169 буюу 23 хувь нь хүчиндэх, 114 буюу 15.5 хувь нь хулгайлах, 103 буюу 14 хувь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирчээ.
Мөн Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан Хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон 10, бусад төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон 158 хүүхэд байна.
Прокурор хүүхэд хохирсон 167 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.