Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих иргэдэд УОК-оос зөвшөөрөл олгох 14 хоногийн хугацаа өнөө өглөөний 06:00 цагт дуусгавар боллоо. Иймд тус аймгууд руу зорчих иргэдэд аймгийн онцгой комиссоос нь зөвшөөрөл өгч эхэлж байгаа аж.
- Дорноговь аймгийн онцгой комисстой холбогдох утас – 70520003,
- Өмнөговь аймгийн онцгой комисстой холбогдох утас – 70533336.
Дорноговь аймагт болон тус аймгаас бусад аймаг, хотод зорчих бол зайлшгүй smart.dornogovi.gov.mn цахим системд бүртгүүлэн зөвшөөрсөний үндсэн дээр нэвтэрнэ үү.
Хүсэлтийг ирүүлэхдээ анхаарах асуудал:
- Зөвхөн зөвшөөрсөн хүнс тээвэр, шатахуун, ачаа тээвэр, ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаанаар нэвтэрнэ.
- УОК болон АОК -оос олгосон зөвшөөрөл, иргэний үнэмлэх, хүнс тээврийн QR код, эрүүл мэндийн хуудас болон бусад нотлох бичиг баримтыг хавсаргах.
Орон нутагт зорчих иргэд тухайн аймгийн Онцгой комисст хүсэлтээ гарган зөвшөөрсөн шийдвэр авсан байх, PCR шинжилгээний 72 цагийн доторхи сөрөг хариутай байна.