Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг 2021 оны тавдугаар сарын 5-ны өдөр хүртэл сунгасан байна. Тодруулбал, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу энэ сарын 10-наас 25-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан ийнхүү сунгажээ.
Хөл хорионы үед Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдтэй 8014-9038, 8016-9058, 8016-9038 утсаар холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлнэ.
Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг (ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх)
- Өнгөт цээж зураг файлаар (цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна)
- Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг (энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна)
И-мэйл хаяг (шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ).