Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газар ээлжит бусаар өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын хил нээхтэй холбоотой асуудалд мэдээлэл өглөө.
Тэрбээр "ААН-үүд, иргэдийн хувьд зээл авах идэвхжил бүрдэж байгаа нь эдийн засгийн таатай үзүүлэлт. Манай Засгийн газар 100 ч хоноогүй байгаа. 100 хоногоо бид тавдугаар сарын 9-нд тэмдэглэнэ. Үүнийг хүмүүс мартчихаад байгаа бололтой.
Тавдугаар сарын 1-нд Монгол Улс агаарын хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн хос тун вакцинд хамрагдсан иргэдийг оруулах байдлаар ажлын хэсэг гаран ажиллаж байна. Энэ нь дараах хоёр шалтгаантай.
- Эдийн засагт хэрэгтэй
- Агаарын хил нээснээс хойш хоёр сарын дараа Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орно гэсэн гэрээтэй байгаа юм.
Дээрээс нь бид маскгүй зун гэж хэлээгүй, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан зун болохыг хичээнэ гэдгээ хэлж байгаа юм” гэв.