Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байлаа.
Гэвч УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авснаар хэлэлцүүлэг хойшлов.
Тус бүлгийн дарга Д.Ганбат "Энэ асуудлаар талууд нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаа учраас завсарлага аваад судалж ойлголтоо нэгтгэх нь зөв байх. Тиймээс тав хоногийн завсарлага авч байна" гэсэн юм.
Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн хориг нь хэлэлцэх хуулийн хугацаатай. Тиймээс АН-ын бүлэгт тав бус нэг хоногийн завсарлага өглөө.