Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, мэдүүлэг авсан.
Түүнийг дөрөвдүгээр сарын 4-нд прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр хорих ангид албадан саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн 20 хоног цагдан хорихоор болжээ.Тодруулбал, өчигдөр түүнийг 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.