Өрөг.мн сайт Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ хүргэж байна. Н.Түвшинбаяр аварга болон багийн найз Э.Энхбат нарт холбогдох холбогдох хэргийн талаар ЦЕГ-аас албан ёсны тайлбар, мэдээллийг хийлээ.
Тухайн үед Н.Түвшинбаяр аварга эмнэлгийн тусламж авах шаардлагатай байсан учраас хэргийн газар дээрээс баривчлаагүй. Харин ням гарагт цагдан хорих шийдвэр гарч түүнийг баривчилсан байгаа тайлбарыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өглөө.
Бид энэ кейстэй адил тохиолдолд буюу жирийн иргэдэд хууль хэрхэн үйлчилдэг талаар хуульчтай утсаар ярьж тодрууллаа.
Хуульч
-Сайн байна уу? Өрөг.мн сайтын сэтгүүлч байна. Н.Түвшинбаяр болон Э.Энхбат нарт холбогдох хэргийн талаар болон үүнтэй ижил нөхцөлтэй үүссэн хэргийн дээр Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтыг үндэслэдэг талаар тодруулах гэсэн юм?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр бүлэг дээр сэжигтнийг баривчлахтай холбоотой заалтууд байгаа. 31.4 дүгээр зүйлд зааснаар сэжигтнийг баривчлах ажиллагааг хуульчилсан байдаг.
Ерөнхий тохиолдолд шүүхийн зөвшөөрөлтэйгөөр сэжигтнийг баривчилдаг бол тодорхой тусгай тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнийг баривчлахыг хуулиар зөвшөөрсөн байгаа.
Үүнд ямар тохиолдолд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах вэ гэвэл гэмт хэрэг үйлдэж байхад нь эсвэл үйлдсэн дор нь барьсан бол гэж 1.1 дүгээрт заасан байгаа. Түүнчлэн 1.3 дугаар заалтад гэмт хэрэг гэрч, хохирогч шууд заасан бол, эсвэл 1.4 дүгээр заалтад хувцас, эд зүйлд нь гэмт хэргийн ул мөр илэрсэн бол гэх мэтчилэн үндэслэлүүдээр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ёстой.
Үүнд тухайн сэжигтэй байж магадгүй гэж байгаа хүнийг эрүүл мэнд биеийн байдлын талаар тухайн газарт байгаагүй учраас тодорхой мэдээлэлгүй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ гэмт хэргийн сэжигтнээр буюу бидэнд байгаа мэдээллээр сэжигтэн гэж заасан байгаа тохиолдолд энэ хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаад түүнийхээ дараа 24 цагийн дотор шүүхэд баривчлах зөвшөөрөл хүсэж шийдвэрлүүлэх ёстой байсан гэж тайлбарлаж болохоор байгаа.
-Н.Түвшинбаяр аваргыг газар дээрээс нь баривчлаагүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний дараа эмнэлэг дээрээс нь очиж мэдүүлэг авсан гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн. Энэ хууль зөрчсөн үйлдэл үү?
-Миний хувийн зүгээс зөрчигдсөн байж магадгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл сэжигтнээр тогтоогдсоныхоо дараа тухайн хүн эмнэлгийн тусламж авах эрх нь байгаа. Харин хэргийн газар дээрээс тодорхой хүмүүс энэ хүн сэжигтэн гээд заагаад байхад ямар нэгэн баривчлах саатуулах үйл ажиллагаа явуулалгүйгээр явуулчихсан. Түүний даргаа эмнэлгийн тусламж үйлчилгээг авч /бидэнд байгаа мэдээллээр/ саатуулалгүйгээр мэдүүлэг авсан байдал нь өөр бусад энгийн иргэн дээр авах арга хэмжээтэй ижил байдлаар явагдаж байна гэж үзэхэд хэцүү. Яагаад гэвэл сэжигтнээр тогтоож баривчилж саатуулсныхаа дараа цагдаагийн алба хаагчийн удирдлага дор эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах эрх нь нээлттэй. Жишээ нь хэн нэгэн гэрч хохирогч, тухайн зодуулсан байгаа хүн ухаангүй байгаа бол гэр бүлийн хүн нь хохирогчоор тогтоогдоно. Гэрч, хохирогчоос энэ хүнийг гэмт хэрэг үйлдсэн гээд заагаад байхад шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах эрх, хэмжээ нь цагдаагийн байгууллагад байхад баривчлаагүй. Бусад энгийн иргэд дээр авч хэрэгжүүлдэг цагдаагийн үйл ажиллагаанаас зөрүүтэй гэж хардах үндэслэлтэй байна.
Та бүхэн сая хуульчийн хэлсэн тайлбарыг сонслоо. Цагдаагийн байгууллага хууль зөрчсөн байх магадлалтай. Тухайн хэргийн газар дээрээс сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 24 цаг саатуулах эрх байдаг юм байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс энэ талаар тодруулья.
-Хэргийн газар дээр байгаа сэжигтэнг шууд баривчлах ёстой. Тухайн хэргийн газар дээр байсан цагдаа нар хууль зөрчсөн юм биш үү?
-Хууль зөрчин эсэх асуудлаар бид үзнэ. Шалгалтын ажиллагаанууд үргэлжлээд явж байна.
-Н.Түвшинбаяр аваргыг яагаад газар дээрээс нь шууд баривчлаагүй юм бэ?
-Надад өгч байгаа мэдээллээр эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай болсон гэж үзсэн учраас тухайн хүнд эрүүл мэндийн байгууллага дээр үйлчилгээ авах боломжийг нь хангаж өгсөн байна.
Хуульд тухайн хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах болсон тохиолдолд бид хэрэгцээг нь хангаж өгөх ёстой.
Та бид хажууд нь байгаагүй учраас тухайн үеийн нөхцөл байдлыг хэлэх боломжгүй байна.
Бид Н.Түвшинбаяр аварга, Э.Энхбат нарын хэргийн маргааны талаар сурвалжилах гэсэнгүй. Жирийн иргэдэд хууль яаж үйлчилж, нэр алдартай хүмүүст хууль хэрхэн яаж үйлчилж байгааг харьцуулан харууллаа.