Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
МУИС сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хойшлуулжээ. Тодруулбал, тус сургуулийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 тоот “Сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” тушаалд
- Суралцагч сонгосон багц цагийн төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлж хичээл баталгаажуулалт хийнэ.
- Суралцагч үлдэгдэл төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна. Хэрэв дурдсан хугацаанд сургалтын төлбөр төлж барагдуулахгүй бол хичээлийг цуцлахаар заасан билээ.
Коронавируст цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл, суралцагчдаас гаргаж буй хүсэлтийг үндэслэн сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгаж байна.