Хөвсгөл аймгийн Ханх сумын Долоон уул гэдэг газар өглөөний 08.01 цагт 4.9 магнитын хүчтэй газар хөдөлжээ.
Газар хөдлөлт тус нутгийн оршин суугчдад мэдрэгдсэн. Мөн нийслэлд ч бага хэмжээний чичирхийлэл үүссэн талаар иргэд мэдээлж байна.
Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 45000 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3.5 магнитудаас дээш 200 удаагийн хөдлөлт болсон байна.
Түүнчлэн Орос, Монголын хил орчимд 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөл судлалын төв мэдээлжээ.
Тус төвийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь ОХУ-ын Эрхүү мужийн Ангар хотоос /243 мянга орчим оршин суугчтай/ баруун өмнөд зүгт 273 км, Монгол Улсын Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Турт боомтоос /2100/ баруун өмнөд зүгт 13 км-ийн зайтай газар 13 км-ийн гүнд байсан байна.