Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга архи ууж, согтуурсан үедээ цэргээ зодож, танхайрсан хэрэг өнгөрсөн шөнө гарлаа.
Тодруулбал, тус цэргийн ангийн салаан дарга, дэслэгч Г нь архи ууж, согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч Б-г зодож, гэмтээжээ.
Хохирогч Б нь Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.