ЭМЯ-аас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 285 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна. Задалж хэлбэл,
- Улаанбаатар хотод 267,
- Завхан аймагт 1,
- Баянхонгор 1,
- Дорноговь 2,
- Орхон 3,
- Төв аймагт 2,
- Дархан-Уул 7,
- Архангай аймагт 2 тохиолдол гээд нийт 285 тохиолдол бүртгэгдлээ.
ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт 13456 хүнд шинжилгээ хийжээ. Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 5895 болж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 97 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4044 болсон байна. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 68.6 хувийг эзэлж байгаа юм.
Одоогоор 1391 хүн эмчлүүлж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1169,
- Хүндэвтэр-195,
- Хүнд-21,
- Маш хүнд-6 хүн байгаа юм.