Улсын хэмжээнд өрнөж байгаа коронавирусийн эсрэг дархлаажуулалтын талаар ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэл хийлээ. Тэрээр “Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажуулалтын 23 цэгээр 104 багийн 732 эмч, ажилтан ажиллаж 12573 хүний дархлаажуулжээ. Мөн Өмнөговь аймгийн 12 суманд 1610 хүнийг вакцинжуулж, нийт 5044 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд 223444 хүнийг дархлаажуулжээ.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, халдварын хариу арга хэмжээнд оролцож буй бусад салбарын алба хаагчид, халдварт өртөж, хүндрэх эрсдэлтэй насны бүлгийн хүн ам буюу 50-64 насныхан, боловсролын байгууллагын алба хаагчдыг дархлаажуулалтад хамруулсан.
50-64 насны иргэдийн дархлаажуулалтад муу хамрагдаж байна. Дүүргээр нь танилцуулбал,
- Сүхбаатар дүүрэгт 28,3 хувь
- Налайх дүүрэгт 27,1 хувь
- Чингэлтэй дүүрэгт 24,3 хувь