ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монгол Улсын анхны сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, "Монгол-Оросын найрамдал" нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчааг ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хэмээн ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байгаа билээ. Ийнхүү 40 жилийн ойн өдөр сансарын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулах гэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэжээ.