Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос цар тахлын эсрэг хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэд хэрхэн дүгнэж байгааг тодрууллаа.
Иргэд:
“Сайн үр дүнд хүрэхгүй, Онцгой комиссынхон ажлаа муу хийж байна. Шалгалт шүүлэг явж байгаа үгүй нь мэдэгдэхгүй байна”
“Дунд л юм даа. Сайн гэж бол хэлэхгүй. УОК, НОК шийдвэрээрээ олон дахин гаргаж, эргэж буцаад байдаг нь хэцүү байдаг. Өдөрт 200-аас дээш гарвал хатуу хөл хорио тогтооно гээд байгаа, яг л хатуу байх хэрэгтэй. Цонхоор харахаар машин тэрэг, хүмүүс их явах юм. Хатуу байдаггүй. Хөл хорио тогтоовол тогтоосон шиг тогтоох хэрэгтэй. Цонхоор хархаар хүмүүс хүүхдээ дагуулсан чөлөөтэй явж байдаг. Машин тэрэг нь холхилдсон. Хүүхдүүд нь дэлгүүр гүйгээд байдаг. Миний насны хүмүүс л гэртээ бүгээд. Өндөр настай халдвар авах эрсдэл өндөр болохоор тогтоовол тогтоосон шиг л тогтоох хэрэгтэй. УОК-ын ажилд дунд гэж дүн өгнө. Сайн гэж чадахгүй. Оройн 23-аас өглөөний 6 хүртэл хөл хорио тогтооно гэх юм тэр хооронд албан газар хаалттай, ямар ч үйл ажиллагаа зогсож байгаа үед хөл хорио тогтоох нь сонин юм. Өдрийн цагаар яс тогтоох хэрэгтэй баймаар санагдаж байна. Гэхдээ миний л бодол юм даа”
“Сайн мэдэхгүй байна. 10 оноогоор дүгнэвэл 4 гэж үнэлнэ”
“Одоогийн нөхцөл байдалдаа анхаарсан дээр. УОК-ын ажлыг 10 оноогоор дүгнэвэл 5-6 гэж үнэлнэ”
“Онцгой комисс нэг удирдлагатай дээрээс авсан шийдвэрээ үе шаттайгаар биелүүлдэг баймаар байна. Тус тусдаа нийслэл нь онцгой нь, орон нутаг нь гэхээр ард түмэн чинь ангайчих юм байна шүү дээ. Тиймээс ерөнхий газар нь ямар даалгавар өгч байна тэрийг шат шатандаа биелүүлэх хэрэгтэй. Дунд шатны бүх л хүмүүст хяналтыг сайн тавих хэрэгтэй. Хяналт шалгалт дутагдаж байна. Гүйцэтгэлийн хяналтыг сайн хийвэл ард түмэнд хэрэгтэй"
“УОК, НОК учраа олохгүй л байна гэж бодож байна”
“УОК,НОК ажлаа сайн хийж байна гэж хэлж чадахгүй. 10 оноогоор дүгнэвэл 6 гэж үнэлнэ”
“УОК, НОК ажлаа хийж чадахгүй байна. Тоогоор дүгнэвэл тэгийг өгнө”
“Онцгой комиссынхон ажлаа муу хийж байна гэж хэлнэ. 10 оноогоор дүгнэвэл гурвыг өгнө” гэлээ.
Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос цар тахлын эсрэг хийж байгаа үйл ажиллагааг иргэдээс тодруулахад дээд шатны шийдвэрийг шат шатандаа биелүүлдэг, шийдвэрээсээ эргэж буцахгүй байх хэрэгтэй гэсэн хариуг бидэнд өглөө.