Монголын Банкны Холбооноос "Банкны салбарын тойм" судалгааны 2020 оны 4-р улирлыг танилцууллаа. Монголын банкны холбоо 2020 оны эдийн засгийг "Эрсдэлтэй эдийн засгийг хөлдөөсөн ч хавар гэсэхэд эрсдэл нь хэвээр байна" гэж дүгнэжээ.
Банкуудын шинээр олгосон зээлийн хэмжээ жилийн 6 хувь буурчээ. Үүнээс, Уул уурхай, Хөдөө аж ахуйн салбарын зээл олголт хэвийн хэмжээнд байгаа бол бусад салбарын зээл олголт буурсан байна. Үүнд
- Цалин ба тэтгэврийн зээл
- Хадгаламж барьцаалсан зээл
- Картын зээл
- Автомашины зээл
- Боловсруулах
- Барилга
- Худалдаа
- Тээвэр
- Үйлчилгээ гэсэн салбаруудад 2020 онд зээл олголт маш бууралттай байгаа аж.
Үүнээс иргэдийн автомашины зээл хүсэх хүсэлт эрс буурсан байгааг доорх хүснэгтээс харна уу.
ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ БАНКНЫ САЛБАРЫН 11.8 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
2020 оны байдлаар банкны зээлийн 100 төгрөг тутмын 60 төгрөг нь хэвийн 40 төгрөг нь асуудалтай байна. Эдгээр нь хугацаа хэтэрсэн, чанаргүй, цар тахлын нөлөөтэй гэсэн ангилалд багтах юм.
Мөнгөн дүнгээр авч үзвэл 7 их наяд төгрөг асуудалтай зээлд орж байна. Зээлийн үлдэгдэл нь 17 их наяд төгрөг байгаа юм.
- Хугацаа хэтэрсэн зээл- 7 хувь – 1.3 их наяд
- Чанаргүй зээл- 12 хувь – 2 их наяд
- Цар тахалын нөлөөнд өртсөн- 21 хувь- 3.7 их наяд
ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН АНГИЛАЛД
90 хоногоос дээш хугацаагаар зээлээ төлөөгүй нөхцөлд чанаргүй зээлд шилждэг байна. Тэгвэл өнгөрөгч онд ногоон бүс зарласантай холбоотой уул уурхай, тээврийн салбарын чанаргүй зээл буурсан. Харин Хөдөө аж ахуйн салбарын 4 зээл тутмын 1, Барилгын салбарын 5 зээл тутмын 1, Боловсруулах салбарын 3 зээл тутмын 1 нь чанаргүйтжээ.
Нийтдээ арван зээл тутамын НЭГ чанаргүйтэж, салбарын хэмжээнд 11.8 хувийг эзэлж байгаа аж.
ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛИЙН АНГИЛАЛД
16-90 хоног хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийг хэлдэг.
1.3 их наяд төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн багцын 79 хувь буюу 1 их наяд төгрөг нь бизнесийн хугацаа хэтэрсэн зээл байна. Харин 2020 оны долоодугаар сараас эхлэн эдийн засаг идэвжсэнтэй холбоотой иргэдийн зээлийн хугацаа хэтрэлт буурч байсан боловч арваннэгдүгээр сараас эхлэн огцом өсөж эхэлсэн байна.