Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Англи, Бельги, Финланд, Чех, Австри, Франц, Итали, Танзани зэрэг улсаас нийт 153 иргэн эх орондоо ирсэн юм.
Ирсэн иргэдийн хувьд:
- 6 нь өндөр настан,
- 5 нь жирэмсэн,
- 8 нь эрүүл мэндийн шалтгаантай,
- 42 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
- 92 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.
Иргэдийг Топаз, Зүчи зочид буудал болон Наранбулаг амралтын газарт тусгаарлах аж.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 18-нд Франкфурт-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор 168 иргэн эх орондоо ирсэн билээ.