Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ЁС ЗҮЙГҮЙ, хууль бус баримтуудыг цувралаар дэлгэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй "Төр" дугаарын видеог ЭНД дарж үзнэ үү.
Баримт 3:
2019 онд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд Төрийн бус байгууллага, Аж ажуй нэгж байгууллагад санхүүгийн дэмжлэг олгох төслийг сонгон шалгаруулахдаа ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй байна. Тухайлбал, Булган аймгийн Дашчойнхорлин хийдэд 20 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгчээ. Тэгвэл ном журмаараа нэг хүнд 5 саяар бодвол дөрвөн хүнийг ажлын байраар хангасан байх учиртай энэ газарт дөрөв биш хоёр хүн ажиллаж байжээ. Тэд ярихдаа, "Улирлын чанартай ажилладаг хоёр хүн байсан. Нэг нь тэтгэвэртээ гарч байгаа. Дөрөв биш хоёр хүн ажиллаж байсан." гэж хэлсэн юм.
Мөн бусад 15-20 сая төгрөг авсан Төрийн бус байгууллагуудын мэдээллийг цахим орчинд хайж үзэв. Утасны дугаар, хаяг байршил нь хоёроос бусад байгууллага олдохгүй. Интернэтэд ч мэдээлэл нь байдаггүй байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилтай болго гээд өгчээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байраар дэмжих хөтөлбөрийн хүрээн дэх тус сангийн жил бүр олгодог 950 сая төгрөг хэрхэн ямар замаар бусдад хүрдэг нь тодорхой бус байгаа нь энэ мэт жишээнээс харагдаж байна.