Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ЁС ЗҮЙГҮЙ, хууль бус баримтуудыг цувралаар дэлгэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй "Төр" дугаарын видеог ЭНД дарж үзнэ үү.
Баримт 2:
2019 онд Ази номхон далайн бүсийн "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх" дөрөвдүгээр конгрессийг зохион байгуулжээ. Тухайн конгрессийг тэрбум гаруй төгрөгөөр зохион байгуулсан аж. Тэгвэл энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга 100 САЯ төгрөгийн үнэ бүхий "SONATA 8" маркийн автомашин авчээ.
Энэ талаар 2019 онд тухайн газрын даргаар ажиллаж байсан Ц.Ганчимэгээс тодруулахад: "Агентлаг байгуулсны дараагаар бид ямар ч хөрөнгөгүй байна гэсэн асуудлыг тавьсан. Тиймээс нэгэнт агентлаг байгуулж байгаа юм чинь агентлагаа хөрөнгөтэй болгоё гэж бодоод машин авсан. Одоо тэр машиныг тухайн агентлагийн дарга унаж байгаа. Дарга заавал 100 саяын машин унана гэсэн зүйл ч уг нь байхгүй л дээ" гэв.