Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дундговь аймагт Улаанбаатар хотоос очсон иргэн коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдээд Улаанбаатар хот руу буцсан тохиолдол гарсан. Үүнтэй холбогуудлан Дундговь аймгийн онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Тухайн иргэний ойрын хавьтлын 20, дам хавьтлын 99 хүн Дундговь аймагт байна гэж үзжээ.
Эхний ээлжид ойрын хавьтлын зургаан хүнээс нь түргэвчилсан оношлуураар шинжилгээ авахад халдвар илрээгүй байна. Халдвар илэрсэн иргэн нь ачаа тээврийн үйчилгээ эрхэлдэг бөгөөд Улаанбаатараас авч очсон ачаагаа түгээх, хүүхдээ сургуульд хүргэж өгөх зэрэг маршрутаар зорчжээ. Тиймээс түүний хавьтлуудыг тогтоон, зарим сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ.