Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УОК-ын Шуурхай ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаар халдварын тохиолдол олон илэрсэн байршлуудад хэсэгчлэн хөл хорио тогтоох тухай хэлэлцсэн байна.
Цар тахлын үeийн шар буюу хоёрдугаар түвшинд дагаж мөрдөх түр журмын хүрээнд зарим үйл ажиллагааг нэмэлт зохицуулалтаар зохион байгуулахаар заасан. Энэ дагуу зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлах саналыг УОК-ын хурлаар оруулж шийдвэрлэх юм.
Тэгвэл УОК өнөөдөр 14 цагт дээрх асуудлаар эцэслэн шийдвэр гаргахаар хуралдаж байна. Хурлын үр дүнг олон нийтэд тун удахгүй танилцуулахад эргэн мэдээлэх болно.
Сануулахад, гуравдугаар сарын 13-ны байдлаар Улаанбаатар хотод 169 Коронавирусийн тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.