Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч "Улаанбаатар хотын хувьд нөхцөл байдал бүхэлдээ эрсдэлтэй байгаа" гэдгийг онцгойлон анхааруулаад "Өчигдөр зарим сайт болон олон нийтийн сүлжээнд Тусгаар тогтнолын ордонд байсан 60 гаруй хүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэл гарсан. Энэ нь ташаа болохыг албан ёсоор хэлэх нь зүйтэй. Тусгаар тогтнолын ордонд халдвар бүртгэгдээгүй. Халдвартай иргэнтэй хавьтал болсон хүн Тусгаар тогтнолын ордонд ороод гарсан тул түр хугацаанд тусгаарлаж, тухайн байгуулламжийг ариутгах, халдвар хамгааллын дэглэм сахиулах арга хэмжээ авсан" гэсэн мэдээлэл өглөө.