Дэлхий дахинаа коронавируст халдварт өвчин тархаж нийгэмд бэрхшээл учирсаар байна. Монгол улс өнгөрсөн 11 сард дотооддоо халдвар алдсаны улмаас бүх нийтийн онц байдал зарлаж хөл хорио тогтоосон. Ийм л үед дэлхий нийтийн төлөө сайн дурын үйл ажиллагаа “Эхийн сэтгэл”-ээр явуулж ирсэн олон улсын WeLoveU байгууллага Ковид-19-тэй тэмцэхийн төлөө хүчээ нэмэрлэж, ард иргэдийн аюулгүйн байдал, эрүүл энхийн төлөө нэгдлээ.
Олон улсын WeLoveU байгууллага ЭМЯ-нд 200 ширхэг халдвар хамгаалалтын хувцас болон 5000 ширхэг KN95 маскийг хандивлалаа. Эдгээрийг “Ковид-19”-тэй тэмцэхэд тэргүүн фронтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад, халдварт өвчинтэй тэмцэж байгаа холбогдох албаныханд өгөхөөр төлөвлөж байгаа аж.
WeLoveU байгууллагын гишүүн “Халдварт өвчин бүтэн жил үргэлжилж Монгол төдийгүй дэлхийн бүх хүн хүндхэн байдалд ороод байна. Гэвч бид зүрх сэтгэлээ нэгтгэн тэмцэх юм бол нэг өдрийн өмнө ч болов энэ өвчнийг ялан гарч чадна” хэмээв. Мөн энэ нөхцөл байдлыг хурдан дуусгавар болгохын төлөө хамтран ажиллах болно гэлээ.
ЭМЯ-ны НАС-ын салбар зөвлөлийн гишүүн АУ-ы доктор Г.Халиунаа “Дэлхий дахинд Ковид цар тахал тархсан энэ хүнд цаг үед эмч, эмнэлэгийн ажилчид маш ачаалалтай ажиллаж байгаа. Бидний ажилд хамгийн их хэрэг болдог хамгаалалтын хэвцас хэрэглэл, маскийг WeLoveU байгууллагынхан хандивлалаа. Бидэнд урам өгч хамгийн халуун цэг дээр ажиллаж байгаа гэдэгт маань талархал илэрхийлж ийнхүү дэмжлэг өгч байгаа юм байна. WeLoveU нь ганц Монголд биш дэлхийн 65 улсад тусламжын ажил хийдэг газар гэж сонссон. Би эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа нийт хүмүүсийн өмнөөс WeLoveU байгууллагынханд баярласнаа илэрхийлж байна.” гэж талархлаа илэрхийлэв.
"WeLoveU" байгууллагын гишүүн Цэндцэсэм “Коронавирусийн цар тахал дэлхий дахинд нүүрлээд жил гарангийн хугацаа болж байна. Энэ цаг үед тэргүүн шугамд алхан, халуун цэгдээр ажиллан, ард иргэдээ хамгаалж буй эмнэлэгийн байгууллага, эмч сувилагч, хууль хүчний байгууллага зэрэг эдгээр бүх хүмүүстээ талархал илэрхийлж байна. Манай байгууллагаас бас корона вирусын цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед тэргүүн шугамд, халуун цэгдээр ажиллаж байгаа ажилчидад сэтгэлийн дэм үзүүлэхийн төлөө өнөөдөр хандивын үйл ажиллагаа явуулж байна. Энэ хандив маань Эрүүл Мэндийн Яаманд 5000 ширхэн N95 маск болон 200 ширхэг хамгаалалтын хувцасыг хандивлаж байна. Энэ нь хэдийгээр өчүүхэн хандив ч гэсэн, бүгдээрээ хүнд хэцүү цаг үеийг хамтдаа ялахын төлөөх сэтгэлийн дэм үзүүлж байгаа үйл ажиллагаа юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.