Цар тахлын хүнд үед үйл ажиллагаа нь удаан хугацаанд зогссон салбарууддын нэг нь үсчин гоо сайхны салбар юм. Өдөр өдрийн орлогоор болгодог энэ салбарын хувьд хатуу хөл хорио хүнд цохилт болсон. Бид үсчин гоо сайхны салбарын одоогийн нөхцөл байдал үйл ажиллагааны талаар тодрууллаа.
EKOSS салоны менежэр Б.Оюундарь: Өдөр өдрийн орлоготой манай салбарын хувьд нэлээн хүнд нөхцөл байдалтай байсан. Яг ажиллаж эхэлснээс хойш халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад ажиллахад харьцангуй дээр байна. Гэхдээ мэдээж үйлчлүүлэгчийн тоо эрс багассан ч юм уу асуудал нэлээд байгаа. Түрээсийн тал дээр ажиллаагүй байсан хугацаанд тодорхой хэмжээний хөнгөлөлтүүд байсан. Одоо цаашдаа түрээслэгч талдаа яахыг харилцан ярилцах хүсэлт гаргаад байгаа. Хүн багассан. Бид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зай барих зэргээс болоод цагаа зайтай авч байгаа болохоор хүн ер нь 40-50 хувь багассан байгаа. Манайх тусгаарлагч хаалтуудыг хийсэн байгаа харж байгаа байх. Бид үйлчлүүлэгчдийнхээ цагийг урьдчилж аваад хүн хоорондын зайг барихын тулд дандаа цаг авч үйлчилж байгаа. Мөн манайх ажилчиддаа зориулж дүрэм гаргасан байгаа. Манай объект бол түрээсээр ажилчид цалинг системээр ажилладаг. Гэхдээ бид ажилчдаа хасах зорилготой биш өөрсдийг нь дэмжиж, ийм үед өөрсдөө хөгжсөнөөр өөрсдөө хэрхэн орлогыг бүрдүүлэхээр байна хувь хүний хөгжил төлөөс нь цалингийн системрүү нэвтэрч орж байгаа.
Үсчин: Н.Билэгжаргал
Хоёр сар гаран каринтилагдсан байгаа. Энэ хугацаанд өдөр тутамд орлоготой байдаг хүмүүсийн орлого нь зогсчихлоор өдөр өдрийн орлогоор амьдралаа залгуулдаг олон хүмүүс байдаг энэ маань хумигдаад олон хүн ажлын байргүй болсон. Мэдээж түүний ард байгаа хүмүүс санхүүгийн хүндрэлд орсон байгаа. Одоо бүтэн хүчин чадлаар ажиллаж чадахгүй байгаа. Хоёр үсчин маань ажлын байргүй болсон байгаа. Сул зогссон хоногийнхоо түрээсийг байгууллагатайгаа ярилцаад шийдсэн байгаа. Ажиллаж эхэлсэн өдрөөс эхлээд түрээсээ төлөөд явж байгаа. Одоохондоо ажиллаж байгаа өдрүүдэд түрээсийн хөнгөлөлт эдлээгүй хуучин шигээ өдөрт төлдөг түрээсээ өгөөд явж байгаа.