Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хүргэж байна мэдээлж байна.
Өчигдөр 19,507 хүний сорьцод шинжилгээ хийхэд 44 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 2 нь Завхан аймагт бүртгэгдсэн бол үлдсэн нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 3076 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2415 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 78.5 хувийг эзэлж байна.
Одоогоор 657 хүн эмчлэгдэж байгаагаас
- Хөнгөн-591
- Хүндэвтэр-57
- Хүнд-7
- Маш хүнд-2 хүн байна.