Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёрдугаар сарын 27-нд Улаанбаатар хотоос ирсэн иргэн болон түүний ээжийн PCR шинжилгээний хариу өнөөдөр ЭЕРЭГ гарч, Завхан аймагт коронавирусийн халдварын батлагдсан 2 тохиолдол бүртгэгдлээ.
Тиймээс Завхан аймгийн Шуурхай штабын шийдвэрээр Завхан аймаг руу орох хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 9-н хүртэл цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн Шилүүстэй суманд хатуу хөл хорио тогтоож, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Отгон сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа.