Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр ирэх долоо хоногийн мягмар гарагийн 06.00 цаг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хатуу хөл хорио тогтоосон 12 хоногийн хугацаанд нийт 410 гаруй мянган өрхийг "Нэг хаалга, нэг шинжилгээ"-нд хамруулахаар төлөвлөсөн.
Тэгвэл "Нэг өрх, нэг шинжилгээ"-г өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 09:0-18:00 цагийн хоород зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, тус дүүргийн 1-20 дугаар хорооны 22861 өрхийг "Нэг хаалга, нэг шинжилгээ"-нд хамруулахаар төлөвлөөд байгаа аж. Ингэхдээ "Нэг хаалга, нэг шинжилгээ"-г суурин 11, явуулын 75 баг, цэгт иргэдээс шинжилгээ авах юм.
Өнөөдрийн байдлаар "Нэг өрх, нэг шинжилгээ"-ээр нийт 54 иргэнээс халдвар илрээд байгаа юм. Тэднийг гэрт нь тусгаарласан талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн.