Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 02 дугаар сарын 19-ний 20 цагаас 02 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 19-24 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 10-15 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 10-15 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.