Нийслэл, аймгуудаас 2021 оны хоёрдугаар сарын 16-нд тодотгосон судалгаагаар улсын хэмжээнд 20 мянган тонн малын мах, 154.6 мянган тонн гурилын нөөцтэй байна. Мөн 1.6 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 13.8 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.3 мянган тн хуурай сүү, 1.4 сая ширхэг өндөг, 4 мянган тонн ургамлын тос, 81.8 мянган тонн төмс, 37.2 мянган тонн хүнсний ногоо, 3 мянган тонн элсэн чихэр, 0.9 мянган тонн давсны нөөцтэй байна.
Судалгаанд нийслэл, орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийг хамруулжээ. Мөн дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон байна. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорийн нөөц ороогүй юм байна.