Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагийн хугацаан дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Өчигдөр 47110 хүнд шинжилгээ хийснээс батлагдсан 58 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээрээс "Нэг хаалга-нэг шинжилгээгээр" 10 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний хоёр хүн нь анхны тохиолдол бол бусад нь найм нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд байна.
- Улаанбаатарт 1712 тохиолдол
- Улсын хэмжээнд кластер голомтын 2038 тохиолдол
- Сүүлийн 24 цагт 17 хүн эдгэрч эмнэлгээс гарсан
- Монгол Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн 2551
- Нийт эдгэрсэн 1819
- ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эх нярайн эмнэлэгт 717 хүн эмчлүүлж байна.
Батлагдсан тохиолдлын байршлуудыг танилцуулбал:
- БГД-ийн 3, 12, 25
- БЗД-ийн 26
- СБД-ийн 18
- СХД-ийн 6, 7, 18, 31, 39
- ХУД-ийн 2, 4
- ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.