Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нэг өрх-нэг шинжилгээ авах ажлыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэд хуваарийн дагуу шинжилгээ өгөх юм.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 12 хоногийн хугацаанд нийт 411 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн бол өдгөө 8 дахь өдрөө шинжилгээ аваад байна. Иргэдийн хувьд шинжилгээнд хамрагдах идэвх оролцоо өндөр байгаатай холбогдуулан үлдсэн 4 хоногийн хугацаанд сорьцын лабораторийн хүчин чадалд нийцүүлэн тухайн өдөр, тухайн дүүрэгт зарласан тоо хэмжээнд багтаан иргэдээс шинжилгээ авахаар төлөвлөж ажиллаж байгаа юм.