Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Б.Батжин "Тэнгэрийн хүлгүүд" хэмээх 2019 онд зурсан (70×110 см. зотон тос) бүтээлээ өөрийн цахим хуудсаар дуудлагаар худалдахаар болжээ. Учир нь тэрбээр өөрийн найз, "Uvertura" хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүү Очир-Эрдэнийн эмчилгээнд зургийнхаа орлогыг хандивлахаар шийдсэн байна.
Зураач Б.Батжин 2.5 сая төгрөгөөр үнэлсэн "Тэнгэрийн хүлгүүд" бүтээлээ 299 мянган төгрөгөөс эхэлж дуудаж байгаа бөгөөд үнийн саналыг ирэх ням гараг буюу хоёрдугаар сарын 21 хүртэл хүлээн авах юм байна.
Та бүхэн энэхүү хийморлог бүтээлийн эзэн болж, цусны цагаан эсийн хорт хавдартай тэмцэж байгаа таван настай бяцхан хүү Г.Очир-Эрдэнэд тус болохыг хүсвэл зураачийн Batjin Boldbaatar фэйсбүүк хаягаар холбогдож болох нь ээ.